top of page
  • Writer's pictureАнхаа

Техникийн хөгжил ба түүний хоёр тал

Updated: Jun 10, 2020

Далд уурхайн ажил хүнд, аюултай ажил байдгийг та сонсож байсан байх. Өмнө нь хүрз жоотуунаас өөр ажлын хэрэгсэлгүй аюултай нүүр тулан ажилладаг байсан уурхайчдын ажлын байрны нөхцөл тухайн цаг үеийн техникийн хөгжлийг даган хөгжсөөр өнөөг хүрч иржээ.


Зураг: Зүүн талд булчингийн хүчийг орлох болсон даралтат хийн цохилттой алх, баруун талд уламжлалт арга (эх сурвалж: RAG)


Чулуун нүүрсний уурхай нь ихэвчлэн нүүрсний давхаргынхаа уналыг дагаж цаг хугацаа явах тусам газрын гүн рүү явсаар байдаг. 1900-д оны үед Герман улсад ус соруулах насос / шахуурга үүсэж бий болсон бөгөөд уурхайчдыг илүү гүн рүү нэвтрэн ажиллах боломжийг олгосон. Үүнээс хойш олборлолт 1000-с илүү метрийн гүнд явагдаж эхэлсэн бөгөөд нүүрсний давхарга буюу зузаан нь дунджаар 1-1.5 м байдаг. Газрын гүнд олборлолтод хажуугийн чулуулаг буюу нүүрс биш чулуу олборлох нь ашиггүй тул ихэнх уурхай нүүрсний давхаргынхаа зузаантай олборлолтын орон зай үүсгэн явдаг нь энгийн ажилтан зогсож ажиллах боломж муутай байдаг.


Энэ давчидмал нөхцөлд биеийн хүчний ажлыг бүтэн өдөр хийнэ гэдэг бол амаргүй зүйл билээ. Анх даралтат хийгээр ажиллах алх /Монголд мулдок гэж ярьдаг/ хэрэглэж эхлэхээс өмнө бүхий л ажлыг булчингийн хүчээр хийж гүйцэтгэдэг байсан нь хүнээс ихээхэн биеийн хүчийг шаарддаг байв.

19-р зууны хоёр дугаар хагасд хийг тусгай аргаар шахаж нягтруулаад, энерги хөрвүүлэх аргыг ашиглаж эхэлсэн нь далд уурхайн ажлыг механикжуулах суурь тавигдав. Даралтат хийн цохилтот алх ашиглаж эхэлснээр уурхайчдын ажлыг ихээхэн хөнгөвчилж уурхайн нүүрс олборлолт сайжирсан бөгөөд тухайн үедээ түүхэндээ байгаагүй их хэмжээний нүүрсийг олборлож чадав байв. Үүний дараа далд уурхайн гүнд моторын дуу, цохилтот алхны чимээ тасархаа больж өдөр тутмын ажлын хэмнэл, явцад асар их өөрчлөлт оров.


Харин удахгүй уурхайгаас чих нь юм сонсохоо больсон, гарын булчин хэв нь алдарсан уурхайчид гарч ирдэг болсон нь өмнөхөөсөө ч илүү ядарсан байдалтай байх болов. Энэ бүхэн нь тухай үед гайхагдаж байсан даралтат хийн алхнаас болж байсан юм. Түүнээс гарах их чимээ, чичиргээ болон ажлын цагийн шахуу байдла нь уурхайчдын биед сөргөөр нөлөөлж өмнө байгаагүй мэргэжлээс шалтгаалах өвчлөл болох чихний сонсгол муудах болон үе мөч булчингийн өвчин үүсэж эхэлсэн байна.


„ Шинэ техник нэг ажлыг амар хялбар болгож байдаг давуу талтай ч нөгөө талдаа өөр төрлийн урьд байгаагүй, мэдэхгүй аюул эрсдэлийг дагуулах боломжтой байдаг”

Энэ жишээ бол бидэнд аливаа шинэ техник нэг ажлыг амар хялбар болгож байдаг давуу талтай ч нөгөө талдаа өөр төрлийн урьд байгаагүй, мэдэхгүй аюул эрсдэлийг дагуулах боломжтой байдаг гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс цаг үеийн техник, технологийн хөгжлийн мэдээллийг үргэлж авч, шинжлэх ухааны үрдэстэйгээр ухан ойлгож байх нь чухал юм. Ингэснээр зөвхөн тоног төхөөрөмжөө зарах гэж байгаа худалдаачны үгэнд итгэж буруу шийдвэр гаргахаас сэргийлж чадах юм.

Европын холбооны зах зээл дээр зарагдах зөвшөөрөл авахын тулд тухайн бүтээгдэхүүний орц найрлага, шинж чанар, аюул эрсдэлийн мэдээлэл заавал дагалдах ёстой байдаг. Харамсалтай нь энэ зөвхөн ЕХ-ны хэмжээнд байна. Та өөрийн мэдэхгүй бүтээгдэхүүнийг хүлээн аваад өөрийн хэлээрээ ямар төрлийн бодис, эд ангиуд орсон, хэрэглэх заавартай, аюулгүй ажиллуулах заавартай танилцвал ямар сайхан байх бол. Эрсдэлийн үнэлгээ хийхэд ч гэсэн амар хялбар болно.

Монгол маань ч гэсэн олон олон байгууллагууд тоног төхөөрөмжиндөө монгол тайлбар, хэрэглэх зааврыг хавсаргадаг болсон байгааг хархад их баяртай байдаг.


Одоо энэ тохиолдолд гарч ирсэн бол техникийн мэдээллийг нь хамт ирсэн заавар дээрээс хараад, эрсдэлийн үнэлгээ хийж, гарч болзошгүй эрсдэлийг урдчилан үнэлж, тохирсон хамгаалах арга хэмжээ авах байсан. Магадгүй боломжит арга хэмжээ нь нэг дугаарт тухайн цохилтод алхыг тусгай чичиргээ багасгагч тоноглолтой хэрэглэх мөн нэг ажилтан зөвхөн заасан цөөн цагт олон удаагийн завсарлагаатай л ашиглаж болохоор байгаа юм.



Таны авч явах МЭДЛЭГ:


  • Шинэ техник бүр автоматаар сайн гэсэн үг биш, тухайн төхөөрөмжийг судлах, ойлгох болон аюулгүй байдлыг мэдээллийг сайн үзэх. Та төхөөрөмж нийлүүлэгчээс дутуу мэдээллийг шаардах эрхтэй.


  • Ажлын байрны бүр өөр өөрийн гэсэн онцлог аюулыг өөр дээрээ агуулж байдаг, түүнийг эрсдэлийн үнэлгээ хийснээр гаргаж ирдэг бөгөөд түүнийг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулах ёстой.


Бичсэн: Эба

99 views0 comments
bottom of page