top of page

БҮТЭЭГЧИД

Энэхүү нэвтрүүлэг, нийтлэлийг бичигч нар нь элдэв олон шагналгүй, бүтээсэн гавъяа багатай хүмүүс бөгөөд зураг дээр харагдаж байгаа шигээ ажил хэрэгч хүмүүс ч бас биш гэдгийг та бүхэн мэдэж байх нь чухал байх.

Eba1-800x600_edited.jpg

ЭБА

Монгол болон Герман улсад  уул уурхайн мэргэжлээр их сургууль төгссөн. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хамгаалалт чиглэлээр нэмж суралцсан. Уурхайгаас үүссэн газрын гадаргуу дээрх эвдрэл, түүний судалгааны чиглэлээр гүнзгийрэн ажилласан. Уул уурхайн олборлосон бүтээгдэхүүнээс эцсийн бүтээгдэхүүн болох хугацааны өртөг шингэлт, түүнийг дахин ашиглаж эргэн бүтээгдэхүүний циклд оруулах, байгаль орчинд нөлөөлөл багатай уул уурхай бий болгох концепцын талаар эрдэм шинжилгээний төсөл, мөн дэлхийн гравитацын хүчний болон соронзон орны өндөр нарийвчлалтай хэмжилтийн аргаар газрын гүнийн бүтцийг судлах, зураг гаргах эрдэм шинжилгээний төсөлд оролцон ажиллаж байна. Тэртээ олон жилийн өмнө Герман улсад магистр-т сурахаар яваад Монгол нутагтаа буцаж ирж амжаагүй яваа нэгэн.

Товч:

  • Шинжлэх ухаанд шүтлэгтэй

  • Байгальд алхах, зураг авах хоббитой

Ankhaa-1-800_edited.jpg

АНХАА

Монголд суралцаж байгаад, Герман улсад ирэн уул уурхайн мэргэжлээр их сургууль төгссөн. Төрөл бүрийн хэмжилтийн тоног төхөөрөмжөөр байр зүйн зураг болон гурван хэмжээст (3D) загварчлал гаргах чиглэлээр гүнзгийрүүлэн ажилласан. Далд уурхайнуудын хоорондын нэвтрэлт, ус шүүрүүлэлтийн арга, систем ба далд уурхайн хаалтын төсөл дээр ажиллаж байсан. Дронын тусламжтайгаар дижитал зураг ашиглан 3D модель үүсгэх, өндөр нарийвчлалтай GNSS-ийг (GPS) дронд ашиглах, түүнийг хэмжил зүйн үүднээс  ил уурхайн хориотой бүсэд хэрхэн ашиглах боломжийн тухай эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэсэн. ХБНГУ-ын төмөр замын төслийн хэмжилтийн ажлыг төлөвлөх, эрхлэн явуулах, боловсруулах чиглэлээр одоо ажиллаж байгаа ба саяхан л (10-гаруй жил) Герман улсад сурахаар ирээд буцаж амжаагүй яваа нэгэн.

Товч:

  • Үргэлж шинэлэг, шинжлэх ухаанд сууриласан мэдлэгт суралцахыг эрмэлздэг

  • Волейбол тоглох (Volleyball)

bottom of page