top of page
  • Writer's pictureАнхаа

Дархан - Улаанбаатарын хооронд мөлхүүлсээр л...

Дэд бүтэц бол улсын хөгжлийн нэг тулгуур бөгөөд эдийн засгийн маш өндөр ач холбогдолтой.



1990 оноос өмнө ээж аав, эмээ өвөө маань улсаас томилогдсон хотдоо очоод ажилруугаа үйлдвэрийн унаагаар, нийтийн тээврээр бараг л алхаад очдог байсан. Одоо бол гэрээсээ, хот хооронд зарим тохиолдолд улс хооронд ч хүртэл ирж очин ажиллах шаардлагатай болжээ.

Энэ үед дэд бүтэц нь хөгжөөгүй улс яаж ч хичээгээд эхний ээлжинд дотоодын эдийн засгаа тогтвортой байлгаж чадах билээ.

Жишээ нь: Нэг хотоос нөгөө хот уруу 200 км замыг 3, 4-н цаг явах. Энэ нь тухайн зорчигч бүрийн ажлын цаг, эрүүл мэнд г.м-ээс хумсалж байна. Дэмий 1, 2 цаг үр бүтээлгүй түгжрэлд суух, хэцүү муу замаар донсолгож явах гэх мэт...


За байг ээ. Манай улсад мөнгө санхүүгийн хүндрэл байж болно. Ядаж л байгаа дэд бүтцээ бага зэрэг сайжруулах нь чухал.

„Тухайн улс орны цохилох зүрх нь дэд бүтэц юм”

Аргаа бараад ХБНГУ-ын хурдны замын засвар үйлчилгээ яаж явагдаж байгааг харуулахаар жишээ болгон энэхүү зургийг орууллаа (дээрх зургийг харна уу). Сайн ажиглавал жирийн эгнээнүүд биш, илүү нарийн шахцалдсан байгаа.

Энэ хурдны зам нь аль аль талруугаа 3-н зорчих хэсэг, 6-н эгнээтэй байсан ба засварын ажилдаа зориулаад түр хугацаагаар нэг чиглэлийн замын хэсэгээ 2+3 гэсэн нарийн зам болгосон. Ингэснээр замын хөдөлгөөнийг бүрэн зогсоохгүйгээр ажлыг явуулах боломж бүрдэнэ.


Магадгүй одоогийн энэ УБ-Дарханы замын байгаа байдалд таарсан арга хэмжээ гэвэл, түр хугацаагаар барьсан замаа элс хайргаар хучих, сайн дагтаршуулах, мөн дээр нь нимгэн замийн хараар хучих.

Дараа нь шинэ замынхаа ЗӨВХӨН нэг урсгалаа гүйцэтгэх. Үүний дараа нөгөө чиглэлийн замаа гүйцэтгэх. Учир нь нэг урсгалын зам бэлэн болчихсон үед түр хугацаанд ч гэсэн тус бүр нь нэг эгнээтэй сайжруулсан замаар зорчих боломжтой болж байгаа юм (доорх зурагнуудыг жишээ болгон орууллаа).




Бид ирээдүйд юуг анхаарах хэрэгтэй вэ?
  • Бүх ард иргэд биш юмаа гэхэд, хот хооронд байнга явдаг жолооч, зорчигч нар маань хийгдэх гэж байгаа төслийг сонирхох, танилцах

  • Албан байгууллагаас төслийн үйл явцийг мэдээлэхийг шаардах

  • Улс буюу гүйцэтгэх байгууллага нь үргэлж үнэн бодит мэдээллийг тухайн орон нутгийн ард иргэдэд мэдээлж байх

  • Иргэд нэн ялангуяа мэргэжлийн холбогдох хүмүүс анхаарч үзэх.


Бодох л хэрэгтэй


Хэрвээ бидэнд өдөр болгон ус уудаг нэг л аяга байгаад, шинийг захиалах гэж байгаа бол Шинэ нь ирсний дараа хуучнаа хаянаа даа. Аягаа хагалчхаад шинийг иртэл нь цангаж үхтлээ хүлээхийг хэн хүсэх билээ ;D


50 views0 comments

Recent Posts

See All
bottom of page