top of page
  • Writer's pictureАнхаа

Овоолгууд алга болох уу?

Уул уурхайгаас “ухсан нүх, ОВООЛСОН ШОРОО” л үлддэг гэдэг ойлголтыг өөрчлөх даалгавар бидэнд байна.


Тайлбар: Бүрэн нөхөн сэргээсэн уурхайн овоолгын агаараас авсан зураг.

Тайлбар: Бүрэн нөхөн сэргээсэн уурхайн овоолгын агаараас авсан зураг.

 

Уншигч та өмнөх нийтлэлээс уурхайн овоолгын талаар мэдээлэлтэй болсон байх. Танд овоолгыг тэгээд яах ёстой гэсэн асуулт төрж байж магадгүй.

Тиймээс овоолго үүссэн шигээ буцаад алга болох уу ? гэсэн асуултад хамтдадаа хариулт хайцгаая.


БОЛНО, ХЭРЭВ:

  • Уурхай ашиглалтын болон хаалтын төлөвлөгөөндөө уурхайгаас гаргасан шороогоо буюу хөрсийг буцаан уурхайн нүх рүү хийж дүүргэн, дагтаршуулж уурхай байсан газрыг буцаан байгалийн унаган төрхөнд нь оруулж нөхөн сэргээлт хийвэл

  • Овоолгод байгаа материалыг өөр зорилгоор ж. нь: барилгын материал, дахин баяжуулах, ашиглавал хэмжээ нь багасаж, нэгэнт буталж, ухаж гаргасан шороо дахин ашиглалтад орно.

  • Зарим газрын гадаргаас ойрхон зайд хэвтээ уналтай орд газар дээр ажиллаж байгаа уурхайнууд (нүүрс, алтны шороон орд) шууд ашигласан газартаа овоолгоо хийгээд явах боломжтой байдаг

БОЛОХГҮЙ,

  • Хөрс нь байгаль дээр маш нягтаршсан байдалтай байдаг бөгөөд түүнийг тэсэлгээ хийж, ухаж гаргахад сийрэгжиж эзлэхүүн нь ихээр нэмэгддэг. Тиймээс бүх гарсан хөрс буцаад уурхайн ухашд багтахгүй үлддэг.

  • Ихэнх уурхайн үйл ажиллагаа нь маш олон (10-80) жилийн турш үргэлжилдэг тул нөхөн сэргээлт зөвхөн тэр хугацааны дараа л боломжтой болдог

  • Далд уурхайн хувьд ихэнх тохиолдолд техник, аюулгүй ажиллагааны улмаас нэгэнт гаргасан хөрсийг буцааж оруулах боломжгүй байдаг.

ШИЙДЭЛ:

Овоолгыг тусгай газар (уурхай явахгүй газар) төлөвлөгөөтэй байгуулж хэт өндөр болголгүй байгалийн хэлбэрт оруулж хэлбэршүүлээд, биологийн буюу ойжуулах, ургамалжуулах нөхөн сэргээлт хийх. Ингэхдээ:

  • Овоолгод байгаа материалаас хүрээлэн буй орчинд элдэв хор хөнөөл учруулахгүй байхаар барьж байгуулах

  • Овоолгын хажуугийн өнцгийг аль болох бага байлгаж, нуралт үүсэхээс сэргийлэх

  • Овоолгыг үүсгэх явцдаа тухайн хүрээлэн буй орчны байгалийн төрхийг хадгалж үлдэхэд анхаарах

  • Хур тунадасны элэгдэл үүсэх боломжтойг тооцож ус урсах тусгай голдиролыг бий болгох

  • Шимт хөрсний бүрхэвч бий болгож мод, бут, ургамал тарьж хөрсийг бэхжүүлэх

Бид бусад улсын туршлагаас суралцан тэдний алдааг давтахгүй байх боломж, мөн шаардлага нэгэнт үүссэн байна.

Өнгөрсөн зуунд үйлдвэржсэн улсуудад эрчимжсэн, техникжсэн том уурхайнууд бий болсноор өмнө зонхилж байсан жижиг овоолгуудын тухай ойлголт эрс өөрчлөгдөж, өндөр хөгжсөн техникийн тусламжтайгаар ямар их хэмжээний материалыг хөдөлгөж болдог ба түүний нөлөөллүүд ил гарч ирсэн. Энэ зуунд бусад хөгжингүй улсуудад энэ жишиг эрчимтэй бий болж байна. Тиймээс бид бусад улсын туршлагаас суралцан тэдний алдааг давтахгүй байх боломж, мөн шаардлага нэгэнт үүссэн байна.

Мэдлэг To Go:

  • Овоолгын хэлбэр, хэмжээ цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж ирсэн

  • Овоолгын нөхөн сэргээлт, дахин ашиглалт бол нийт уурхайн нөхөн сэргээлтийн салшгүй нэг хэсэг мөн

  • Овоолгыг анх байгуулахдаа, ирээдүйд хэрхэн нөхөн сэргээх талаар маш тодорхой төлөвлөгөөтэй байх хэрэгтэй

  • Уурхайнуудын хувьд нөхөн сэргээлтийг хийхдээ уурхайн үйл ажиллагаа явж байх үед ашиглахаа больсон овоолгоос эхлэх боломжтой

Бичсэн: Эба

124 views0 comments

Recent Posts

See All
bottom of page