top of page
  • Writer's pictureАнхаа

Овоолго буюу хиймэл уул

Updated: Jun 12, 2020

Газрын гүнд орших ашигт малтмалыг гаргаж авахын тулд түүний дээр байрлах ашигт малтмал агуулаагүй чулуулгийг газрын гадаргуу дээр гарган, нуруулдан овоолж хадгалдаг. Энэ нь нэг төрлийн хиймэл уулыг бий болгож байгаа хэрэг.


Тайлбар: Уурхайгаас үүссэн овоолгын хэлбэрийг засаж, зүлэгжүүлэн нөхөн сэргээлт хийж, дахин ашиглаж байгаа байдал

 

Ихэнх тохиолдолд ашигт малтмал (нүүрс, алт, зэс гэх мэт) нь газрын гадаргаас олон зуун метрийн гүнд оршдог. Тэр ашигт малтмалыг гарган авахын тулд, дээр нь хучин байрлах ашигт малтмал агуулаагүй чулуулгийг малтан авч ашигт малтмалд хүрэх шаардлага бий болдог. Энэ үйл ажиллагааг уул уурхайн хэллэгээр ХӨРС ХУУЛАЛТ гэж нэрлэдэг. Ухаж гаргасан хөрсийг

уурхайн гадна тусгай талбай гарган, нуруулдан овоолж Овоолго үүсгэнэ. Олон хүмүүс "отваал" гэж орос нэрээр нь ярьж сурсан ч байдаг.

Мөн дотоод овоолго гэж байх бөгөөд энэ нийтлэлд зөвхөн гадаад буюу уурхайн гадна хийгддэг овоолгын тухай авч үзнэ.


Овоолгыг уул уурхайн түүхэн хөгжлийн явцад янз бүрээр хийж ирсэн бөгөөд түүнийг ерөнхий хэлбэрээр нь 3-н үед (Generation) ангилан үзэж болно.


  • 1-р үе конус хэлбэртэй, хажуугийн өнцөг налуу байж болох хамгийн ихээр буюу 45-60 градус. Ихэвчлэн конвейрийн тусламжтайгаар тээвэрлэн овоолго үүсгэсэн байдаг (зураг 2). Гадаргууг нь дагтаршуулж тогтворжуулаагүй учир ойжуулахад маш хэцүү байдаг.

  • 2-р үе давхарлан тавьсан трапец хэлбэртэй овоолгууд. Энэ төрлийн овоолгууд нь их хэмжээний материалыг өмнөх үеийн овоолгоос илүү өндөрт хийх боломжийг олгодог. Энэ төрлийн овоолгыг конвейр болон автомашин ашиглан хийж болдог. Герман улсад 1960 -аад оноос эхлэн овоолгыг энэ хэлбэрээр хийхийг зөвлөж эхэлсэн ( зураг 2). Хажуугийн налуугийн өнцөг нь 1-р үеийнхээс багавтар байдаг. Хажуугийн өнцөг харьцангуй бага (20 - 30 градус) байвал нягтаршуулах, тогтворжуулах ажил хийж, ойжуулах боломжтой.

  • 3-р үе тухайн байгалийн зурагт нь шингээсэн геометрийн аль нэг дүрстэй биш уул хэлбэртэй бүтээх. 1980 -аад оноос овоолгыг энэ хэлбэрээр хийхийг зөвлөж эхэлсэн. Ингэж хийсэн овоолго нь байгаль дээрх уул, ландшафтын төрхтэй байх бөгөөд ан амьтан, иргэд амарч зугаалах боломжийг бүрдүүлдэг (зураг 2). Энэ төрлийн овоолгыг ойжуулж, ургамалжуулах бүрэн боломжтой. Түүнээс гадна өөр олон төрлөөр ашиглах боломжийг бүрдүүлдэг.


Уурхайн Овоолго нь эх үүсвэрийн хувьд:

  • шимт хөрсний (ургамал ургадаг өнгөн хэсэг)

  • хүдрийн бус буюу хөрсний (ашигт малтмал агуулаагүй)

  • балансын бус хүдрийн (одоогийн техник, эдийн засгийн нөхцөлд ашиггүй) гэж 3 төрөл байх бөгөөд тэдгээрийг тус тус талбайд тусгайлан үүсгэж хадгална.

Хөрсний овоолго нь дээрх гурваас хамгийн их хэмжээтэй байх бөгөөд түүнийг удаан хугацаанд тогтвортой байх зориулалттайгаар бий болгодог. Энэ овоолгыг манай улсад ихэвчлэн хоёр дугаар генераци-д төрлөөр хийж байгуулж байна. Овоолгоууд уурхай бүрийн дэргэд хиймэл уул мэт сүндэрлэн байх бөгөөд байгалийн биш хэлбэр нь нүдэнд их тусдаг.


Уул уурхайгаас “ухсан нүх, ОВООЛСОН ШОРОО” л үлддэг гэдэг ойлголтыг өөрчлөх даалгавар бидэнд байна.


Овоолгууд алга болох уу?


Бичсэн: Эба


410 views0 comments

Recent Posts

See All
bottom of page