top of page
  • Writer's pictureАнхаа

1500 метрийн гүнд...

Updated: May 20, 2020

ХБНГУ-ын нүүрсний далд уурхайд дадлага хийсэн маань мартагдашгүй нэгэн өвөрмөц мэдрэмж, шинэ мэдлэг байсан.


#Далд_уурхай #өглөөний_ээлжээ_тараад

Герман улсын уурхайнуудад дадлага хийх нь уул уурхайн чиглэлээр сурч байгаа оюутнуудын хувьд заавал гүйцэтгэх ажлуудын нэг ба түүний дараа дадлагын тайлангаа сургалтын албандаа хураалгадаг байгаа. Юуны түрүүнд дадлага хийх газраа олох хэрэгтэй. Дадлага хийхийг хүссэн байгууллага руугаа өргөдөл бичээд хариу ирэхийг хүлээнэ. Хүний нөөцийн алба нь тухайн хэлтэстэйгээ холбоо бариад боломжтой эсэхийг мэдсэнийхээ дараа тухайн оюутанд бичгээр мэдэгддэг. Одоо үед бол Mail-ээр харилцах нь энгийн зүйл болсон байна. Ихэнх тохиолдолд 6 сарын өмнөөс өргөдөлөө явуулвал орон тоо гаргах нь илүү боломжтой гэдгийг сүүлд нь л олж мэдсэн.





Тухайн үед уурхайн олборлолт зогсоно гээд бэлтгэл ажил их байсан болоод ч тэрүү, дадлага хийх боломж нь маш бага байлаа. Магадгүй аз таараад, удахгүй хаагдах чулуун нүүрсний хаалтын үйл ажиллагаанд бага ч гэсэн тус нэмэр болсныг хэн эс мэдэхэв.


Туршлага гэдэг амьдралын нэг томоохон сургамж юм


Чулуун нүүрс нь маш их метаны хий агуулдаг учираас уурхайгаас ажилчиддаа, дадлагын оюутан гээд бүх хүмүүсд цэвэр давуун хувцас тараадаг. Оймс дотуур өмд хүртэл цаанаасаа тавигдсан нь бид нарт их сонирхолтой санагдаж билээ.


Бичсэн: Анхаа

99 views0 comments

Recent Posts

See All
bottom of page