top of page
  • Writer's pictureАнхаа

Далд уурхайн зураглал

Updated: May 17, 2020

Гүний уурхайн үйл ажиллагааг байнга тэмдэглэж баримтжуулах нь тухайн уурхайн болон улсын ирээдүйд хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.


Гүний нэвтрэлтийн үе, чулуулгийн шинж чанар

Эрт дээр үед байр зүйн зураг нь далд уурхайн үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг байсан байна. Учир нь газар доор юу болж байгааг буюу газрын гадаргаас хэдэн метр гүнд, хаана, ямар төрлийн эрдэс бодис байгааг цаасан дээр буулгаад бодож тооцоолсны үндсэн дээр олборлолтоо үргэлжлүүлдэг  байжээ.

Үүний хажуугаар гүний нэвтрэлтийн үед таарсан чулуулаг болон түүний шинж чанар, эвдрэл болон өвөрмөц байгалийн тогтцыг тэмдэглэж авдаг байв.

(зураг: RAG AG, 1956 онд хийгдсэн гүний нэвтрэлтийн 4-р түвшин)


Эдгээр баримтжуулах ажлууд нь дараа дараагийн олборлолт, ашиглалт болон төлөвлөлтийн үйл ажиллагааг их хөнгөвчилж өгдөг ба аюулгүйн үйл ажиллагаанд маш чухал ач холбогдолтой билээ.




Энгийн үгээр хэлбэл, газрын гүн дахь тэр их Түнэлийн сүлжээ, хэлхээ холбоо чулуулгийн тогтоц, тухайн байгаа байдлыг газар дээр гаргаж ирээд нүднийхээ өмнө төсөөлөх боломжийг бүрдүүлдэг байх нь

Жишээ нь: гэнэтийн осол, чулуулгийн хөдөлгөөнөөс болоод газар доор, хүмүүс гарах гарцгүй болсон тохиолдолд газрын гадаргаас чанх доош өрөмдөөд гарц бий болгох, магадгүй эхний ээлжинд тухайн хүнтэйгээ холбоо тогтоох уух ус, хоол хүнс доош нь явуулах гэх мэтчилэн зохион байгуулалтын ажлуудыг байр зүйн зураг дээр тулгуурлаж гүйцэтгэх боломжтой.


Бичсэн: Анхаа

52 views0 comments

Recent Posts

See All
bottom of page